Б.Пүрэвдагва: Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна
 

Б.Пүрэвдагва: Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

2027 оны төсвийг иргэдийн санал, судалгаанд үндэслэн “Иргэн төвтэй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв” байх зарчмаар боловсрууллаа. Төсвийн хөрөнгийг агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах болон нийгмийн дэд бүтцийг сайжруулах, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан төвлөрүүллээ.

Нийслэлээс 2027 онд баримталж буй гол бодлогын нэг нь татварыг хөнгөлж, өрхийн орлогыг хамгаалахад чиглэж байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, 673 мянга гаруй иргэний татварыг нийт 483.2 тэрбум төгрөгөөр буурууллаа.

Урсгал зардлынхаа тавны нэгийг буюу 476.9 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш болон агаарын бохирдлыг бууруулахад зориулна. Ингэснээр 7,800 айлыг утаагүй, цэвэр халаалтад шилжүүлэхээр төлөвлөлөө.

Нийт хөрөнгө оруулалтын 72 хувийг зам, дэд бүтэц, нийтийн тээвэрт зарцуулж, 1.48 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтаас боловсролын 64 төсөлд 181.6 тэрбум, эрүүл мэндийн 21 төсөлд 86 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.

“Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж” ном хэвлэгдлээ
“Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж” ном хэвлэгдлээ
 
Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.