Н.Учрал: Гашуун Сухайт, Бодьтой холбоотой бүх өндөр албан тушаалтнууд шалгуулах ёстой
 

Н.Учрал: Гашуун Сухайт, Бодьтой холбоотой бүх өндөр албан тушаалтнууд шалгуулах ёстой

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүр энгийн иргэний хувиар шалгуулах шийдвэр гаргасан. Ёс суртахууны өндөр жишиг гаргасан шийдвэрийг нь хүндэтгэж байгаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, УИХ-д танилцуулна.

Гашуун Сухайт, Бодь-той нэр нь холбогдсон төрийн бүх өндөр албан тушаалтнууд шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Хүний өөрийн гэлтгүй шалгуулах ёстой. Халдашгүй байдалд нуугдаж бултах эрх хэнд ч байхгүй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас энэ бүхэн эхлэлтэй гэдгийг хэлье. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 200 сая ам.доллараар шороо овоолсон. Х.Баттулгыг шалгуулахаар Төгрөг нуурын ордтой холбоотой 507 хуудас материал АТГ-д хүргүүлсэн. Гэвч шалгадаггүй, одоо хүртэл таг байна. Дахиад мэдээллээ шинэчилж өгье.

Асуудлын мухарлахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Тухайн үед хэн ҮАБЗ-д ажиллаж байсан бэ, хэн Засгийн газарт ажиллаж байсан бүгдийг нь шалгах ёстой.

Сөрөг хүчний шаардлагыг би хүндэтгэж байгаа. Хүний өөрийнгүй шалгацгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхын нэр.

Хууль хяналтын байгууллагад би өнөөдрөөс хугацаатай үүрэг өгнө. Хөрөнгө хураах хуулийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ. Манай Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй" гэлээ.

С.Бямбацогт: Ажилдаа хойрго хандсан СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлнө
С.Бямбацогт: Ажилдаа хойрго хандсан СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлнө
 
Н.Номтойбаяр: Х.Баттулгаас болж би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн
Н.Номтойбаяр: Х.Баттулгаас болж би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.