
Монгол Улсад 2003 оноос хойш католик шашны номлогчоор ажиллаж буй Кардинал Жоржо Маренго Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одонгийн Командорын зэрэг хүртлээ. Шагналыг Италийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр олгосон бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд Монгол Улсад суугаа Италийн Элчин сайд гардуулжээ.
Кардинал Жоржо Маренго Монгол Улсад шашин хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд туслах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
Тэрбээр Монгол Улсын алслагдсан бүс нутагт 14 жил ажилласан бөгөөд 2020 онд Ромын пап Францис түүнийг Улаанбаатар хотын Апостолын префектээр томилж, 2022 онд кардинал цол хүртээжээ.
Мөн 2023 онд Ромын пап Францисын Монгол Улсад хийсэн айлчлалын бэлтгэл ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Эх сурвалж: ANSA
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.