С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ!
 

С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ!

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болж, “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620,000 гаруй иргэн чөлөөлөгдөхөөр болсон тухай мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргаад байгаа билээ.

Уг мэдэгдэлд уг шийдвэр хэрэгжсэнээр хэд хэдэн сөрөг үр дагавар авчирна хэмээсэн байх бөгөөд энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр "620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ!

Зээлийн хар жагсаалтаас чөлөөлөх шийдвэр бол өршөөл биш өөгшүүлэлт ч биш гэдгийг юуны өмнө хэлье.

Зээлээ төлчхөөд байхад 6 жил санхүүгийн шоронд хорьж, эдийн засгийн өсөж бойжих боломжийг нь хязгаарлаж болохгүй гэсэн наад захын шударга ёсны л асуудал

Бид санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Гэхдээ иргэдийн боломжийг хаах замаар дэмжихгүй.

Санхүүгийн салбарынхан та бүхэн ч бас зөвхөн зээл олгож ашиг олох бус иргэд ААН-үүдээ өсөж бойжиход нь дэмжлэг үзүүлж эдийн засгийн эргэлтэд оролцох ёстой гэдгээ ухамсарлаж хамтарч ажиллахыг хүсэж байна" гэжээ.

ГХЯ | ОХУ руу дайнд татагдсан Монгол Улсын нэг иргэн нас барж, нэг иргэн Украинд олзлогджээ
ГХЯ | ОХУ руу дайнд татагдсан Монгол Улсын нэг иргэн нас барж, нэг иргэн Украинд олзлогджээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.