Тээврийн цагдаагийн албаны 5 алба хаагчид орон сууцны эрхийн батламж гардууллаа
 

Тээврийн цагдаагийн албаны 5 алба хаагчид орон сууцны эрхийн батламж гардууллаа

Тээврийн цагдаагийн алба үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” гардууллаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Тээврийн цагдаагийн албаны таван алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн батламж гардуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бүх цаг үед албандаа үнэнчээр зүтгэдэг замын цагдаа нар, тээврийн цагдаагийн нийт алба хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралыг та бүхний оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөнд тулгарч буй асуудал, түгжрэлийг зөвхөн уулзвар нэмж, зам өргөтгөж, торгууль нэмж шийдэх боломжгүй юм. Орчин үеийн хотууд хөдөлгөөний урсгалыг бодит цагт хэмжиж, гэрлэн дохионы хугацааг ачаалалд нь тохируулан өөрчилдөг технологийг ашиглаж байна. Энэ дэвшлийг Улаанбаатар хот ч өөрийн нөхцөлд тааруулан нэвтрүүлж эхэлсэн. Хэдийгээр замын хөдөлгөөний зохицуулалтад дэвшилтэт техник, технологи нэвтэрч байгаа ч түүнийг бодит нөхцөлд зөв, үр дүнтэй ашиглах та бүхний практик ур чадвар, туршлага хамгийн чухал юм. Техник, технологи та бүхний мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвартай хосолж байж бодит үр дүнгээ өгнө” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ!
С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ!
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.