Баруун бүсийн хамгийн том “Ховд Эко“ цементийн үйлдвэр нээгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун бүсийн хамгийн том “Ховд Эко“ цементийн үйлдвэр нээгдлээ

/2023.04.21/: Баруун бүсийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт Ховд Эко цементийн үйлдвэр нээлтээ хийлээ.

Анх 2018 онд ажлыг нь эхлүүлж байсан Ховд эко цементийн үйлдвэр нь жилд 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах юм.

Энэхүү үйлдвэр нь дотооддоо цементийн хэрэглээгээ хангаад зогсохгүй ОХУ, Казахстан улсуудад экспорт хийх сайхан боломж ийнхүү бүрдэж байна. Мөн 350 шинэ ажлын байр бий болж, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг нийлүүлэх, энэ хэрээр өртөг зардлыг бууруулах боломж давхар нээгдэж байна.

Мөн шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломжтой болж байна.

Энэтхэгийн шүүх 11 лалын шашинтныг хөнөөсөн 69 Хинду шашинтныг цагаатгалаа
Энэтхэгийн шүүх 11 лалын шашинтныг хөнөөсөн 69 Хинду шашинтныг цагаатгалаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.