/2023.04.21/: Энэтхэгийн шүүх өнгөрсөн пүрэв гарагт 2002 онд баруун нутгийн Гужарат мужид болсон үймээний үеэр 11 лалын шашинтныг хөнөөсөн хэрэгт холбогдогч 69 Хинду шашинтныг цагаатгажээ.
2002 оны хоёрдугаар сарын 28-нд лалын шашинтнуудын бүлэглэл Хинду мөргөлчдийг тээвэрлэж явсан галт тэргийг шатаасан бол түүний маргааш нь энэхүү аллага болж байжээ.
Ахмедабад хотын Народа Гам дүүрэгт гарсан аллагад нийт 86 Хинду шашинтанг буруутгасан бөгөөд тэдний 17 нь энэ хугацаанд нас барсан байна.
Хохирогчдын төлөөлөл болсон Шамшад Патхан шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэв.
“Шударга ёс дахин хохирогчдоос нүүр бурууллаа. Шүүх ямар үндэслэлээр яллагдагчдыг цагаатгасныг судлах болно” гэж Паттан хэлэв.
2002 оны үймээний үеэр Гужарат муж даяар бараг 1000 хүн, голдуу лалын шашинтнууд амиа алдаж байжээ.
Шүүмжлэгчид тухайн үед ерөнхий сайд байсан Модиг мусульманчуудыг хамгаалж чадаагүй гэж буруутгаж байв. Моди уг мэдэгдлийг няцаасан бөгөөд Дээд шүүхээс явуулсан мөрдөн байцаалтын явцад түүнийг яллах нотлох баримт олдоогүй байна.
Эх сурвалж: CNN