
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн, 92.3 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд болон У.Хүрэлсүх юу хэлсэн болохыг хураангуйлан хүргэж байна:
- У.Хүрэлсүх: Ер нь хоёр шатлалт парламенттай байж, тэндээс Ерөнхийлөгчөө сонгодог болох уу. Эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоотой болж, Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлээд явдаг байх уу. Үүнийг одоо сонгуулийн өмнө ард түмний санал асуулга явуулж, нэг тийш болгосон нь дээр байх шүү гэдгийг та бүхэнд хэлье. Монголын төрийг самарчлаа тэр Хууль зүйн сайд байсан нөхөр, шувуу болоод нисчихсэн гэмт хэрэгтэн.
- УИХ-ын гишүүн Д.Ганбат: Таны шийдвэр гэнэтийн байлаа. Гадна дотны бүлэглэл төлөвлөсөн ажлаа хийж байх шиг байна. Таны шийдвэр тэдний эсрэг хүчтэй цохилт байна байх. Та бол Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч. Өмнөх хэд нь хээгүй, хийгүй, хүзүүгүй, хулгар Ерөнхийлөгч нар байсан. Та бол ШУНАЛГҮЙ Ерөнхийлөгч. Армийнхан шуналгүй байдаг юм. Ард түмэн тэгж хэлж байгаа.
- М.Нарантуяа-Нара: Яагаад Ерөнхийлөгчийг орж ирэхээр бүгд гөлөг болчихдог юм бэ? Би бүр Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгнээс нэг зүйл анзаарлаа тэр нэг "шувуу"-нд маш их хорссон байгаа юм байна.
- Д.Цогтбаатар: У.Хүрэлсүх та авч ч чаддаг, өгч ч чаддаг хоншоортой эр хүн юм байна. Шинэ босго тогтоолоо.
- Ж.Баярмаа: Яагаад заавал иргэн болж байж шалгуулдаг юм бэ? Албан тушаалтай хүнд хуулийн байгууллага өөрөөр үйлчилдэг учраас тэр.
- С.Цэнгүүн: Ерөнхийлөгч сонгогдсон цагаас хойш 153 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. УИХ-д 5 жилийн хугацаанд тайлан тавиагүй. Тийм учраас дараа дараагийн Ерөнхийлөгчид үлгэр жишээ болж, энэ талаарх тайланг тавих нь зүйтэй гэж үзэж байна.
- Х.Ганхуяг: Тойргийнхоо сонгогчдод одоо юу гэж хэлэх вэ? Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжчихвэл тойргийн гишүүдэд загнуулах болов уу гэж бодож байна. Гадаад харилцаанд эрс дэвшил авчирсан. Ерөнхийлөгчдөө амжилт хүсье.
- Д.Бум-Очир: Уг нь ийм ёс зүйн үйлдлийг төрийн алба хашиж буй хэнбэгуай ч гаргаж чадсан бол өдийд иргэдийн төрдөө итгэх итгэл ямар байх байсан бол?
- Г.Дамдинням: Гүтгэлэгтэй холбоотой асуудлаа парламент хурдан цэгцлэх ёстой. Олон зүйлд хувь нэмрээ оруулсан болохыг тань цаг хугацаа харуулах байх.
- О.Цогтгэрэл: Төрдөө нэг ч иргэн итгэхээ байлаа. Ногдол ашиг тараана гэхэд итгэж байгаа нэг ч иргэн алга. Одоо бид яах вэ?
- Н.Учрал: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч чөлөөлөгдөж байгаад харамсалтай байна. Ёс зүйн өндөр манлайллыг бидэнд үлдээлээ. Намууд улстөр хийхдээ үргэлж улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.