Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог байсныг 30 хоног болгож бууруулжээ
 

Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог байсныг 30 хоног болгож бууруулжээ

Тайландын Хаант Улс гадаадын иргэдэд олгодог визийн хөнгөлөлтийн нөхцөлдөө өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих хугацааг 30 хүртэл хоног байхаар тогтоожээ.

Шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд өмнө нь үйлчилж байсан 60 хоногийн визийн хөнгөлөлтийг шинэчилсэн байна.

Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид Монгол, Тайландын Засгийн газар хоорондын визээс харилцан чөлөөлөх хэлэлцээрийн хүрээнд Тайландад 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй хэвээр байгаа юм.

Тайландын эрх баригчид визийн хөнгөлөлтийн шинэ зохицуулалтыг үндэсний аюулгүй байдал, аялал жуулчлал, эдийн засгийн ашиг сонирхол болон визийн бодлогын давхардлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгааг мэдээлжээ.

Мөн тус улсад байх хугацаагаа сунгах шаардлагатай иргэд орон нутгийн Цагаачлалын албанд хандаж хүсэлт гаргах боломжтой бөгөөд сунгах эсэхийг тухайн байгууллага шийдвэрлэх юм.

Иймд Тайланд руу аялал, амралт, бизнесийн зорилгоор зорчихоор төлөвлөж буй Монголын иргэд аяллын хугацаагаа 30 хоногийн визгүй зорчих нөхцөлд нийцүүлэн төлөвлөх шаардлагатай байна.

Монгол Улс Киргизстантай алтны чиглэлээр хамтарч ажиллана
Монгол Улс Киргизстантай алтны чиглэлээр хамтарч ажиллана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.