Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ
 

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хууль батлагдсанаар,

-Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана,

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ,

-Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна,

-Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна.

-Хураан авсан хөрөнгийн сан байгуулна. Сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна.

-Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох,

-Үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулахаар тусгажээ.

Мөн Төрийн нууцын тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хууль, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хуулийг батлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн онцолжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгээс “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” ХХК-ийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг энэ сарын 09, 10-нд хийжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь, хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэгтэй. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан тус компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, эсхүл АМНАТ-аар орлуулах аль ч хувилбар нь УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Ажлын хэсэг хэлэлцээ үргэлжилж дууссаны дараа төслийг УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товложээ.

Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог байсныг 30 хоног болгож бууруулжээ
Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог байсныг 30 хоног болгож бууруулжээ
 
Нөмрөгийн дархан цаазат газарт нийт 3.3 их наяд төгрөгийн хохирол учирчээ
Нөмрөгийн дархан цаазат газарт нийт 3.3 их наяд төгрөгийн хохирол учирчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.