
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээлллийн хэрэгслээр Английн хөлбөмбөгийн Фулхэм клубтэй байгуулсан гэрээний талаар түгээд байгаа билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн албанаас дараах мэдэгдлийг хийлээ.
Р.Нямдаваа, "Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний талаар мэдээлэл өгөх үеэрээ "Английн хөлбөмбөгийн Фулхэм клубтэй байгуулсан гэрээний төлбөр 18 тэрбум" гэж мэдээлсэн гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээд байна.
ГХЯ мэдээлэл өгөхдөө ССАЖЗЯ-ны Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан дөрвөн гэрээ буюу Эделман компани, Си-Эн-Эн агентлаг, Фулхэм хөлбөмбөгийн клуб болон Бостон Консалтинг групптэй байгуулсан гэрээнүүдийн төлбөрийн нийт үлдэгдэл 18 тэрбум орчим төгрөг болохыг дурдсан болно.
Түүнчлэн дээрх байгууллагуудтай байгуулсан гэрээг анх байгуулагдсан цагаас одоог хүртэл ССАЖЗЯ хариуцаж буй бөгөөд ГХЯ-нд гэрээний үүрэг шилжээгүй.
Та бүхэн олон нийтэд ташаа ойлголт, тоон мэдээлэл түгээхгүй байхад анхаарна уу" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.