/2023.03.28/ Үндэсний Статистикийн хорооноос мэдээлж буйгаар дундаж цалингийн хэмжээ энэ онд 1.5 сая төгрөгт хүрчээ. Энэ нь 438 ам.доллартой тэнцэж байна.
Ажиллагсдын дундаж цалинг тооцоолохдоо тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажилчдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдог.
Тэгвэл 10 жилийн өмнө буюу 2013 онд цалингийн дундаж 528 мянган төгрөг байжээ. Үүнийг доллароор авч үзвэл 367 ам.доллар байсан байна. Тэгвэл өнөөдрийг хүртэлх буюу монголчуудын цалин 10 жилийн хугацаанд 71 доллараар өсжээ.
Салбараар авч үзвэл олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөг байна. Үүний дараагаар уул, уурхайн салбарын ажилчдын цалин 4.3 сая төрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом, наадмын салбарынх хамгийн бага юу 1.1 сая төгрөг байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.