/2023.2.9/ Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгджээ.
Нийслэл орчмын газар хөдлөлт дараах байдлаар бүртгэгджээ:
- 2018 онд 829,
- 2019 онд 1010,
- 2020 онд 1357,
- 2021 онд 1123
- 2022 он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ.
Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд гурав, энэ онд дөрвөн удаа бүртгэгдсэн байна.
2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ.
Эдгээр 898 барилгаас:
- газар хөдлөлтөд тэсвэртэй 203,
- хүчитгэл, бэхэлгээ хийх 188,
- барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга
Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.