/2023.02.09/: Даваа гарагт Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 15,383 боллоо.
Туркийн Гамшиг, онцгой байдлын агентлаг пүрэв гарагт мэдээлснээр Турк улсад амиа алдагсдын тоо хэдхэн цагийн дотор 3,000 гаруйгаар нэмэгдэж, одоо 12,391 болжээ.
"Цагаан дуулгатнууд" иргэний хамгаалалтын бүлгийн мэдээлснээр Сирид нийт 2992 хүн амиа алдсаны дотор баруун хойд нутгийн босогчдын хяналтад байгаа бүс нутагт 1730 хүн, мөн Сирийн Засгийн газрын хяналтад байгаа хэсэгт 1262 хүн амиа алдсан байна гэж Сирийн төрийн хэвлэл мэдээлэв.
Эх сурвалж: CNN