Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 1.4 дахин нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 1.4 дахин нэмэгджээ

/2022.09.07/: “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт -2022” үйл ажиллагаа Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

Уг уулзалтанд Монгол Улсын хэмжээнд хүнсний үйлдвэрлэл болон хүнсний хангамж, экспорт, импорт ямар түвшинд байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

Хүнсний хангамжийн талаар

Монгол улсад 14.0 мянга орчим ажиллагсадтай 1800 гаруй хүнс боловсруулах жижиг болон дунд үйлдвэр, цех ажиллаж, хүн амын малын мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангаж байна.

Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 7.0 их наяд төгрөгт хүрч, 2018 онтой харьцуулахад 1,4 дахин нэмэгджээ.

Дотоодын хүнсний хангамж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах чиглэлээр дараах 3 стратегийг баримтална. Үүнд:

  • Бодит хэрэглээ нь жишсэн хүн амын хэрэглээнээс өндөр, нөөц ихтэй бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх (малын мах, гурил, нөөшилсөн мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн)
  • Бодит хэрэглээ нь жишсэн хүн амын хэрэглээнээс бага, нөөц харьцангуй боломжтой бүтээгдэхүүний импортыг бууруулах (Өндөг, гахайн мах, өөх, тахиан мах, ургамлын тос, хүлэмжийн ногоо, төмс, ил талбайн ногоо)
  • Бодит хэрэглээ нь жишсэн хүн амын хэрэглээнээс бага, нөөц боломж хязгаарлагдмал бүтээгдэхүүнийг импортоор хангах зэрэг болно.

АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

  • Хүнсний салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчлэх,
  • Хүнсний сүлжээний аюулгүй байдлыг хангах стандарт, техникийн шаардлага, тарифын зохицуулалтыг олон улсын гэрээ хэлэлцээр, стандартуудад нийцүүлэх,
  • Зөвхөн бүтээмжээ сайжруулсан, үр ашгаа нэмэгдүүлсэн, чанар, аюулгүй байдлыг хангасан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татаас, татварын хөнгөлөлт зэрэг санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх,
  • Хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлын мэдлэг, хандлага, хариуцлагыг сайжруулах,
  • ДХБ-ын өмнө хүлээсэн үүрэг, хамгаалалтын болон буад гэрээ хэлэлцээрийн хүрээнд импортын бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварт тарифын зохицуулалт хийх замаар А болон Б бүлгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих,
  • Нийгмийн эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүнс, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораториудын сүлжээ бүрдүүлэх,
  • Цахим хөдөө аж ахуйн стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих цахим тогтолцоог сүлжээний бүх үе шатанд нэвтрүүлэх,
  • Салбарын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшил дээшлүүлэх шаталсан, дадлага давамгайлсан, сургалтын тогтолцоог бүрдүүлэх, мэргэшсэн инженер, техникийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх, хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд төр-хувийн хэвшлийн ил тод, нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тэрбээр илтгэлдээ танилцуулсан юм.

Ж.Батбаясгалан: Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих замаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна
Ж.Батбаясгалан: Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих замаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.