2026 онд витамин, нүүрний чийгшүүлэгч, пробиотик зэрэгт МӨНГӨ ҮРЭХЭЭ ЗОГСОО!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2026 онд витамин, нүүрний чийгшүүлэгч, пробиотик зэрэгт МӨНГӨ ҮРЭХЭЭ ЗОГСОО!

Зургийг AI-р бүтээв

/2026.1.2/ Английн The Guardian шинэ ондоо өөрийгөө зовоохгүйгээр, стрессээ бууруулж хэрхэн хялбар амьдрах талаарх 52 зөвлөгөөг уншигчдадаа хүргэжээ. Бид үүнээс монголчуудын амьдралд илүү тохирох зөвлөгөөг түүвэрлэн хүргэж байна.

  1. Мультвитаминд мөнгө үрэхээ зогсоо. Хаанаас, ямар витамин авах вэ, өдөрт хэдийг уух билээ, хэдэн цагаас уух билээ гэгчлэн жижиг стресс өөртөө үүсгэх хэрэггүй гэж Dr Jason Yu (Австрали эрдэмтэн) зөвлөжээ. Элдэв төрлийн витаминууд хүний эрүүл мэндэд үнэхээр чухал нөлөөтэй гэдгийг тогтоосон судалгаа бараг байхгүй, тэгээд ч хүний амьдралын буруу хэвшлийг витамин-эмээр засна гэж үгүй.
  2. Ямар хувцас өмсөх вэ, өнгийг нь хэрхэн тохируулах вэ гэж өөрийгөө зовоож байхаар ижил өнгийн хувцаснууд л өмсчих гэж загварын зөвлөх Zara Wong хэлж байна.
  3. Үнэтэй чийгшүүлэгч хэрэглэх гэж зовох хэрэггүй. Тэгснээс нарны тосоо л сайтар түрхэх хэрэгтэй гэж Скин эмнэлэгийн арьсны эмч профессор Deshan Sebaratnam зөвлөжээ.
  4. Гэр орон чинь замбараагүй байлаа гээд стресстэх хэрэггүй. Өөртөө бас эмх замбараагүй байх зөвшөөрлийг өг.
  5. Пробиотикт мөнгө зарахаа зогсоо. Түүний оронд идэж уух зүйлдээ анхаарал хандуулж, илүү ногоо, жимс идэх профессор Emad El-Omar (University of New South Wales Microbiome Research Centre) зөвлөж байна.
  6. Аяллаар явахдаа бүх зүйлийг үзэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Эсрэгээрээ цөөхөн газраар орж, аяллаасаа илүүтэй таашаалыг мэдрэхийг хичээ.
  7. Өөрийнхөө насанд тохирсон, бие эвтэйхэн харагдуулах, бусад хүмүүст аятайхан харагдах хувцсаа л өмсөх ёстой гэж бодох хэрэггүй. Ямар хувцас өмсвөл танд өөрт чинь аз жаргалтай, сайхан мэдрэмж төрүүлж байна, түүнийгээ л өмс.
  8. Гэр орноо бусдад зориулж, эсвэл бусдад сайхан харагдуулахаар бусдыг дуурайж тохижуулах хэрэггүй. Гэр орон гэдэг бол тухайн гэрт амьдарч байгаа хүмүүсийн л тав тухтай орчин байх ёстой. Тиймээс өөрсдөдөө зориулж тохижуул.
  9. Сошлдоо пост хийхийн тулд амьдрахаа зогсоо.
  10. Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн хүн, мундаг хүн болгохын төлөө маш их мөнгө зарцуулж, хүчин чармайлт гаргадаг. Үнэндээ хүүхдүүд чинь эцэг, эхээсээ л суралцдаг.
  11. Орчин тойрны хүмүүс чинь яаж амьдарч байгаад зовж, атаархахаа боль. Тэр хүмүүсийн амьдралыг та яаж хүсээд ч өөрийнхөөрөө байлгаж чадахгүй. Харин өөрийнхөө амьдралыг та өөрөө өөрчилж, хянаж чадна.
  12. Хүмүүст “За” гэж хэлэхээ цөөл. Чадахгүй бол чадахгүй гээд л хэлчих, тэр нь илүү амар.

Эх сурвалж: The Guardian

ШИЙДВЭР: Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ШИЙДВЭР: Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
 
Эпштэйний файлууд: Х.Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо
Эпштэйний файлууд: Х.Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.