Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг ямар байгууллагат нэгтгэв?
 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг ямар байгууллагат нэгтгэв?

/2026.1.23/ Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлд Монгол Улс нэгдсэн болохыг илэрхийлж, баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр байв.

МОНГОЛ УЛСЫГ НЭГТГЭСЭН ЭНХИЙН ЗӨВЛӨЛ ГЭЖ
ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ?

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын байгуулсан Энх тайвны зөвлөл нь энх тайван, тогтвортой байдлыг сурталчлах, мөргөлдөөний бүсүүдийг сэргээн босгох зорилготой бөгөөд ингэхдээ Газын зурвасыг онцолж байна.

Зөвлөл 2025 оны есдүгээр сард байгуулагдаж, 2026 оны нэгдүгээр сарын 15-нд Д.Трамп албан ёсоор зарласан. Энэ байгууллагын талаар өгүүлэхийн өмнө АНУ нь Д.Трампын захиргаанд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл олон улсын 66 байгууллагуудаас гарсан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал,

  • ДЭМБ. Тус байгууллагат АНУ 88 жилийн турш гишүүн байв.
  • НҮБ-ын зарим байгууллагууд: НҮБ-ын Ардчиллын сан, НҮБ-ын Энхийг бэхжүүлэх комисс, НҮБ-ын Хүн амын сан гэх мэт. Одоогоор НҮБ-ын гишүүнээс татгалзаагүй байгааг дурьдах нь зүйтэй.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын зөвлөл
  • Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг
  • Байгаль хамгаалах олон улсын холбоо
  • Терроризмын эсрэг олон улсын байгууллага

Гэх зэрэг эрүүл мэнд, энх тайван, цаг уурын өөрчлөлт, хүний эрхийг хангах зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад гишүүн байхаас татгалзаад байна.

Тэгвэл дээрх байгууллагуудаас татгалзсан атлаа шинэ тутам байгуулаад буй Энхийн зөвлөлийн Удирдах зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй ажиллах вэ гэдэг нь олон улсын анхааралд байна. Удирдах зөвлөлд нь:

Дарга: Д.Трамп (Насан туршдаа)

Гишүүд:

  • Марко Рубио (АНУ-ын ТНБД)
  • Жэйред Кашнер (Трампын хүргэн)
  • Стив Виткоф (АНУ-ын тусгай элч)
  • Тони Блэйр (Английн Ерөнхий сайд асан)
  • Ажаяа Банга (Дэлхийн банкны ерөнхийлөгч)
  • Марк Рован (Аполло СЕО)
  • Роберт Габриел (АНУ-ын улс төрийн зөвлөх)

ЭНХИЙН ЗӨВЛӨЛД НЭГДЭХЭЭС ТАТГАЛЗСАН УЛС ОРНУУД

Эргээд Энхийн зөвлөл рүү орцгооё. Энэ байгууллага ердөө 8 хоногийн өмнө байгуулагдсанаа зарлажээ. Тэгвэл энэ байгууллагат ямар улс орнууд нэгдэхийг татгалзаад байгаа вэ гэдгийг эхлээд харцгаая.

  • Франц. Татгалзсан шалтгаанаа Грийнландыг өөрийн болгохоор зорьж байгаа Трампын захиргаатай нэгдэх хүсэлгүй байна гэв.
  • Норвеги. Энхийн зөвлөлд элсэхийг урьсан АНУ-тай цаашид илүү их яриа хэлэлцээ хийх шаардлагатай.
  • Швед.
  • Словени
  • Их Британи.
  • Итали

Дээрх улс орнууд Энхийн зөвлөлд нэгдэхээс татгалзсанаа илэрхийлсэн. Тэгвэл нэгдэх урилгыг хүлээн авсан ч одоогоор нэгдэнэ, эсвэл татгалзана гэсэн ямар ч хариу өгөөгүй байгаа дараах улс орнууд байна. Үүнд:

  • Герман
  • Япон
  • Энэтхэг
  • Хятад
  • Европын холбоо
  • Камбож, Хорват, Сингапур, Украин

Сонирхолтой нь, Д.Трамп энэ байгууллагыг байгуулсан ч АНУ одоогоор тус зөвлөлийн гишүүн болсон талаарх албан ёсны мэдээлэл алга.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энхийн зөвлөлд нэгдэх урилгыг хүлээж авсан гэж Трамп мэдээлж байгаа боловч одоогоор албажаагүй, ОХУ-ын Засгийн газраас албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Товчхондоо, барууны ардчилсан улс орнууд зөвлөлд нэгдэхээс татгалзаад байна. Мөн манай хоёр хөрш одоогоор гишүүнээр элсээгүй байна.

ТЭГВЭЛ ЯМАР УЛС ОРНУУД Д.ТРАМПЫН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД
ГИШҮҮНЭЭР ЭЛСЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

Хэдийгээр Трамп 60 гаруй улс орныг нэгдэхийг урьсан ч одоогоор 20 гаруй улс нэгдэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна.

  1. Аргентин
  2. Армени
  3. Азербажайн
  4. Бахрейн
  5. Беларус
  6. Египет
  7. Унгр
  8. Индонези
  9. Израйль
  10. Иордан
  11. Казакстан
  12. Косово
  13. Монгол
  14. Морокко
  15. Пакистан
  16. Парагуай
  17. Катар
  18. Саудын Араб
  19. Турк
  20. Арабын Нэгдсэн Эмират
  21. Узбекистан

ЭНХИЙН ЗӨВЛӨЛИЙН БАЙНГЫН ГИШҮҮН УЛС ОРНУУД
1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТАТВАР ТӨЛНӨ

Гэхдээ эхний гурван жилдээ энэ төлбөрийг төлөхгүй гэдгийг Д.Трамп мэдэгдээд байгаа юм. Гишүүдийн татварын мөнгө Газын зурваст энх тайвныг тогтооход хэрэглэгдэнэ.

Хятад-Төвөдийн асуудал: Далай лам ба Х Богд
Хятад-Төвөдийн асуудал: Далай лам ба Х Богд
 
Эпштэйний файлууд: Х.Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо
Эпштэйний файлууд: Х.Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.