“Гэм зэм”-ээр амьсгалсан өдрүүдийг дахин мэдрэх сүүлийн боломж
 

“Гэм зэм”-ээр амьсгалсан өдрүүдийг дахин мэдрэх сүүлийн боломж

/2025.11.19/ Дөрвөн жилийн өмнө найруулагч М.Батболд дэлхийн хэмжээний сонгодог Ф.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болголоо гэдэг мэдээ урлаг сонирхогчдын анхаарлыг хүчтэй татаж байлаа. Учир нь “Гэм зэм” бол аль ч хэл дээр 1000 орчим хуудастай зузаан роман. Уншихад ч оюуны хөдөлмөр хэрэгтэй. Ф.Достоевскийн бусад романуудтай харьцуулахад урт диалоги, философийн дотоод өгүүлэмж багатай ч хүндэд тооцогдоно.

Үүнийг яаж жүжиг болгох юм бэ, ямар зоригтой юм бэ гэдгээс бүх зүйл эхэлсэн.

Харин М.Батболд хүлээлтийг давж, “Орфей” театрыг энэ салбарын зах зээлд тунхаглаж чадсан билээ.

Тэр өдрүүдэд бүхий л сэхээтэн хүрээлэл, урлаг сонирхогчид, хэвлэл мэдээлэл, нийтлэлчид, сэтгүүлчид, шүүмжлэгчид “Гэм зэм”-ийг ээлж дараалан үзэж, сэтгэгдлээ бичицгээж байлаа. Сошиал дахь сэтгэгдлүүд “Гэм зэм”-ээр дүүрч, Улаанбаатар тэр аяар урлагаар, театраар, Ф.Достоевскийн үзэл санаагаар амьсгалж байсан.

Харин одоо дөрвөн жилийн дараа “Гэм зэм” тайзнаа эргэн ирж байна. Гэхдээ аравхан удаа тоглоно. Энэ бол сүүлчийн удаа юм. Үүнээс хойш “Гэм зэм”-ийг дахиж хэзээ ч тайзан дээр тоглохгүй гэдгийг “Орфей” театрын зүгээс хэлжээ.

Тийм учраас дөрвөн жилийн өмнөх тэдгээр өдрүүд, тэр уур амьсгалыг дахин мэдрэх сүүлчийн боломж тохиож байна. Мөн үзэж амжаагүй үзэгчдийн хувьд ч олзуурхууштай явдал мөн болов уу.

ШҮҮЛТИЙН ӨДӨР
Өөрийгөө шүүх өдөр
ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ

ХЭЗЭЭ: 2025.11.21-11.30

ХААНА: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарыг ЭНД ДАРЖ https://ticket.mn/event/2764/

Урлагийг дэмжигч: Numur , Ayanga Store, Mazda Mongolia

Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ
Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.