
/2026.2.25/ Хаврыг угтаж, Ц.Балдоржийн зохиол “Хориотой” жүжиг тайзнаа амилах гэж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг өнөөдрөөс 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байв. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан уг төсөлд хамтарч байна. “Хориотой” жүжгийн үзэл санаа яг энэ цаг үед нийгмийн шаардлага, хүсэлт, хүлээлт мөн гэдгийг уран бүтээлчид онцоллоо.
Шилжилтийн үеийн нийгэмд ажиглагдаж байсан үзэгдэл өнөөдөр ч хэвээр, хэвлэл мэдээлэлд тогтмол онцлогдож, монголчуудын дунд тодорхой мессеж илгээсээр байна.
Найруулагч М.Батболдын хувьд өмнө нь И.Гётегийн “Фауст”, Ф.Достоевскийн “Гэм зэм”, Ж.Оруэлийн “1984” зэрэг дэлхийн хэмжээний зохиолыг пост-драм хэлбэрээр найруулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн. Харин энэ удаа “Орфей” театр “Xermel” буюу жүжигчин Жижгээ, Цогтоо, Баясаа, Зоригоо нартай хамтрах шийдэлд хүрсэн нь анхаарал татав. Хошин урлагт танигдсан залуу жүжигчдийг М.Батболд хэрхэн драмын тайзнаа “нээх” вэ, “Орфей” театр өөрөө монгол зохиолчийн бүтээлийг хэрхэн “амилуулах” вэ гэдэг ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэд Ц.Балдорж сан, “Х ТҮЦ” продакшнаас зохиогчийн эрхийн зөвшөөрөл авснаар “Хориотой” жүжгийн төсөлд нэгджээ.
Драмын урлаг хавар, намартаа үүдээ нээдэг. Энэ жилийн хаврын түүчээ жүжиг “Хориотой” гуравдугаар сарын 7-18-ныг дуустал “Zaisan Hill”-д тоглогдоно. Тасалбар удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.
Уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүн
“Хэрмэл” крю
- Ганбаярын Лхагвацэрэн - Баки /Продюсер/
- Сүхбаатарын Батзориг - Идэрцогт /Продюсер/
- Нямдамбын Баясаа - Дэмбээ /Продюсер/
- Уранцогтын Цогтбаяр - Төгөлдөр /Продюсер/
- Рагчаабазарын Сүхболд - Тэмүүлэн /Продюсер/
Орфей театр фильм
- Мягмарнарангийн Батболд /Найруулагч/
- Төмөрсүхийн Ариунчимэг /Продюсер/
- Энхцэцэгийн Бүжинлхам /Зохиолч/
- Отгоны Бат-Эрдэнэ /Тайзны зураач/
- Уламбаярын Эрдэнэбаяр /Хөдөлгөөний найруулагч/
- Өлзийцогтын Бат-Эрдэнэ /Гэрлийн найруулагч/
- Уранчимэгийн Балжинням /Хөгжмийн найруулга/
- Нэргүй /Хөгжмийн инженер/
- Алтанцогийн Баярзаяа /Хувцасны дизайнер/
- Цолмонгийн Саранцацрал /Жижиг хэрэглэл/
- Жавхлангийн Баяр /Туслах найруулагч/
- Эрдэнэсайханы Оюун-Эрдэнэ /Нүүр хувиргагч/
- Нандинцоожийн Батчимэг /Маркетингийн менежер/
- Б.Нармандах /График дизайнер/
- Мэнджаргалын Тэнгис /Хэвлэлийн төлөөлөгч/
- Энхжаргалын Танхилуун /Туслах/
Жүжигчид
- Ёндон сайд - Цэгмидийн Төмөрбаатар
- Ёндон сайдын эхнэр - Гараажавын Отгонцэцэг
- Намын дарга - Тордайн Ганболд
- Жавхаа - Цогоогийн Энхжин
- Маралаа - Түвшинсайханы Анхзул
- Хонгороо - Ганболдын Золзаяа
- Дэд хурандаа Бат-Отгоны Анхбаяр
- Мишээл - Бямбадоржийн Должинсүрэн
- Номин Батдорж - Номин-Эрдэнэ
- Идэрцогтын эхнэр - Төмөрийн Хулан
- Мишээлийн аав - Гомбын Мягмарнаран
- Мишээлийн ээж - Батсүхийн Нармандах
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.