Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр дцс-v мега төслийг хэрэгжүүлэх түүхэн шийдвэрийг НИТХ баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр дцс-v мега төслийг хэрэгжүүлэх түүхэн шийдвэрийг НИТХ баталлаа

/2025.10.16/

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар ДЦС-V төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж буйгаараа онцлог.

Уг төсөл хэрэгжсэнээр нийт 50 гаруй мянган өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаан, дулаанаар хангана. Төслийг Баянгол дүүрэг, Дунд гол, XX хорооны нутаг дэвсгэрт, одоогийн байгаа станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400м зайд буюу ДЦС-II-ын үнсэн сангийн талбайд нийт 20 га газарт барих юм.

Ийнхүү өнөөдөр НИТХ-ын Ээлжит V хурлаар хэлэлцэн дэмжсэнээр төсөл цаасан дээр бус газар дээрээ бодит ажил эхлэх нөхцөл бүрдлээ.

Төслийг хэрэгжүүлснээр шинээр 1600, байнгын 369 ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөжтэйг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. ДЦС-V нь 300МВт цахилгаан, 340Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.

ШИЙДВЭР:“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ШИЙДВЭР:“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.