/2022.09.07/ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан автомашинуудын тэгш, сондгой зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох эсэх асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Засаг даргын зүгээс энэ саналтай холбоотойгоор өргөн барьсан асуудал байхгүй. Нэгэнт одоо өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй. Замын түгжрэлийг бууруулах тал дээр Монгол Улсын Үндэсний хороо ажиллаж байгаа. Мөн өнөөдрөөс дугаарын хязгаарлалттай холбоотойгоор иргэдээс санал асуулга авч эхэлсэн.
Улаанбаатарт Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах гэхээс илүү шилжилт хөдөлгөөн, ажлын байр, хот хөдөөгийн хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих замаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна гэсэн үг юм. Тийм ч учраас түгжрэлийн асуудлыг бууруулах сайд томилогдсон.