
Украины дронууд Москва хотын Мосфильмовская дүүрэгт нэвтрэн орж нэгэн барилгын орчим дэлбэрчээ. Москва хотын захирагч Сергей Собянин “Манай хотын агаарын бүст 2 ширхэг удирдлагатай, тэслэх бөмбөгөөр тоноглогдсон дайны дрон нэвтрэн орж ирсэн. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй” гэв. Зарим эх сурвалжийн бичсэнээр дронуудыг агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлж устгасан бололтой.
Бараг 4 жил хагас үргэлжилж байгаа Орос Украины дайн ийнхүү хойд хөршийн нийслэлийг заналхийлэх болов. Энэ бол Украины армийн ахиц дэвшил гэж нэрлэж болохуйц үйл явдал юм.
Одоогоор дайны үйл явц Донецк, Покровск, Родынське, Новопавливка, Запорожье чиглэлд идэвхтэй өрнөж байна. Оросууд дрон, алсын тусгалт пуужингийн 500 орчим удаагийн нэг өдрийн идэвхтэй цохилт хийж байгаа бол Украин ч мөн Оросын нефть, флот, агаарын бааз руу дрон, пуужингаар хариу цохилт өгсөөр байна. Түүнчлэн Крымын бүс нутагт дайны идэвхтэй үйл ажиллагаа өрнөж байна.
Анх 2022 оны 4 сарын 24-ны өдөр Украины нутагт цөмрөн орсноос хойш оросууд амьд хүчний 1 сая 300 мянга орчим цэрэг, дайчнаа алдсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.