Хүний эрхийн Үндэсний Комисс Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцлаа
 

Хүний эрхийн Үндэсний Комисс Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцлаа

/2025.10.14/

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн өрхүүд 2025 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хагас кокосжсон түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс ашиглахгүй байх зохицуулалт хийгдээд байна. Энэ хүрээнд Комиссын ажлын хэсэг түлшний нийлүүлэлт, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ болон угаар мэдрэгчийн ажиллагаа, түүний ашиглалт, хяналтын үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотод 176.000 өрх галлагаатай амьдарч байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хагас кокосжсон түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхдээ эдгээр өрхүүдийн зуух, яндан шаардлага хангаж байгаа эсэхийг болон шинэ түлшийг хэрэглэхэд өрхүүд юун дээр анхаарахыг тодруулахыг зорьсон юм. Манай байгууллага энэ асуудлыг цаашид ч анхаарч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн тулд төрийн холбогдох байгууллагууд үүргээ биелүүлэн ажиллаж байгаа эсэхэд тогтмол анхаарах болно.

Хүний эрхийн Үндэсний Комисс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тогтмол анхаарч, төрөөс бодлого, шийдвэр гаргуулах чиглэлд санал, зөвлөмж гаргаж ирсэн. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 удаагийн илтгэлийн 10 илтгэлд нь тус эрхийн хэрэгжилтийн асуудлыг тусгаж, нийт 49 санал дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлсэн байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” сэдвийг тусган боловсруулж, 14 санал хүргүүлсэн.

Илтгэлийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд тогтоол гаргаж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой дөрвөн заалтыг тусгажээ. Тогтоолын хэрэгжилтэд Хүний эрхийн Үндэсний комиссоос хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд дөрвөн заалтын хоёр нь 10 хувийн хэрэгжилттэй, нэг нь 30 хувийн хэрэгжилттэй, нэг арга хэмжээ 100 хувь бүрэн хэрэгжсэн байна.

Засаглал, эрх зүйн хороо дараах асуудлуудыг хэлэлцлээ
Засаглал, эрх зүйн хороо дараах асуудлуудыг хэлэлцлээ
 
ШИЙДВЭР:“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ШИЙДВЭР:“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.