
/2026.4.8/ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар нөхөн сонгууль товлосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө Аймгийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө дарга, нарийн бичгийн дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль зохион байгуулагдах аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн хороо байгуулах болон байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын нөөц бүрдүүлэх, сонгуулийн цахим систем (https://e-election.mn)-д бүртгүүлж сургалтад хамрагдах талаар дөрөвдүгээр сарын 1-ний өдөр чиглэл хүргүүллээ.
2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулах аймаг, сумдыг мэдээллийг хүргэж байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.