/2026.5.13/ Эмэгтэйчүүд бид амьдралын олон даваа нугачааг туучсаар явдаг ч нэг л өдөр “Юу билээ” гэж өөрөөсөө асууж, эргэн тунгааж, өөр рүүгээ өнгийдөг. Яг тэр мөч бол бүсгүй хүний амьдралын эргэлтийн цэг юм.
Тэр л мөчөөс эмэгтэй хүн өөрийгөө өмнө хэзээ ч байгаагүйгээр мэдэрч бас хайрлахыг хүснэ.
Тэгэлгүй яахав, бүсгүй минь чи одоо өөрийгөө хайрлах цаг болсон... Ямар ч эмзэглэл, ямар ч гэмшилгүйгээр өөрийгөө хайрлах, шаардлагагүй нэгэнд “Үгүй” гэж хэлэх, “Зав алга” гээд утсаа таслах тэр цаг болжээ.
Энэ мэдрэмжийг авахыг хүссэн бүсгүй хүн бүрт Эмоушн хамтлагийн “ЗАВ АЛГА” дууг зориулж байна.
Чихэвчээ зүүгээд, дуугаа чангалаад, урам зориг авч сонсоорой. Тэгээд хөлд чинь тээглэсэн саад бэрхшээл бүхэнд “Надад чамд зориулах зав алга, би яг одооноос амьдармаар байна” гэж чангаар даган дуулаарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.