/2026.1.6/ Моксватаймс-т Оросын 2026 оны эдийн засгийн төлвийг нийтэлсэн байна. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Барууны улс орнуудаас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, Украинд хийж буй дайнтай холбоотой батлан хамгаалах салбарын өндөр төсөв зэрэг нь 2026 онд эдийн засгийн өсөлтийг зогсоохоор байна.
Өнгөрөгч жил нь 2022 онд эхлүүлсэн дайнтай холбоотойгоор өссөн ДНБ-ий өсөлтийн жилүүд дууссан гэдгийг тэмдэглэсэн жил болсныг дээрх графикаас харж болно. 2023 онд эдийн засгийн цочролоос гарсан эдийн засаг огцом өссөн нь дайны бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой.
Харин 2024 онд ОХУ-ын төсвийн зардал огцом нэмэгдэж, 404 тэрбум доллараас 502 тэрбум долларт хүрч, 30 гаруй хувьд хүрч өсчээ. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлын огцом өсөлт нь эдийн засгийг дэмжих зорилготой байв.
Гэвч 2025 онд эдгээр өсөлтийн аль нь ч байсангүй.
Төв банк бодлогын хүүг 16 хувьд хүргэж, инфляцийг хязгаарлах бодлогыг Москва баримталж байна. ОХУ-ын шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2025, 2026 оны хувьд эдийн засгийн өсөлт нь 1%-иас хэтрэхгүй гэж үзэж байна. Харин 2027 онд 2%-д хүрэх төлөвтэй.
Өнгөрөгч 2025 онд ОХУ-ын Засгийн газрын төсвийн орлого нь ковидоос хойш анх удаа төлөвлөсөндөө хүрсэнгүй. Энэ нь татвар бага байгаатай мөн барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор газрын тосны үнээ бууруулахаас аргагүйд хүрснийх.
Цайвар цэнхэр нь бусад бүтээгдэхүүнээс олсон орлого
Нөхцөл байдал иймд хүрсэн тул ОХУ-ын Засгийн газар татвараа нэмж байна. Жишээлбэл, НӨАТ 20% байсан бол 22% болно. Жижиг бизнесүүдийг НӨАТ-т хамруулах аяныг эхлүүлснээр 2026 оны есдүгээр сар гэхэд энэ бүх татварын үр нөлөө харагдаж эхэлнэ гэж тооцож байна. Мөн зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг цахилгаан бараанд импортын татвар тавьж, улмаар дагалдах хэрэгслүүдийг нь ч татвартай болгохоор болжээ. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилготой.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дөрвөн мужийг эзэлж, өөрийн хавсарга улс болсныг зарлахаас нааш дайнаас татгалзахгүй нь.
Харин эдийн засгийн зогсонги байдалтай холбоотойгоор батлан хамгаалахын салбарт 2025 онд 168,8 тэрбум доллар зарцуулсан бол 2026 онд 161,6 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Гэвч бодит байдал дээр зардал нь үүнээс хамаагүй илүү байх магадлалтай. ОХУ батлан хамгаалах салбарын зардлын тайлангаа нийтэлдэггүй, харин зарцуулах төлөвлөгөөгөө мэдээлдэг.
2025 онд Батлан хамгаалахын сайд Андрей Белушовийн мэдээллээр батлан хамгаалахын салбарын зардал нь ДНБ-ий 7,3%-тай тэнцэж байна.
Эх сурвалж: The Moscow Times
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.