BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
 

BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна

/2026.3.8/ Нийт 7 гишүүд нь цэргийн албаа амжилттай хаасны дараа BTS хамтлаг эргэн нэгдэж, 2026-2027 оны аялан тоглолтоо эхлүүлэхээр болжээ.

Хамгийн эхний тоглолт “BTS The Comeback Live: Arirang” нь Сөүл хотноо гуравдугаар сарын 21-ний өдөр болох юм. Гурван жилийн дараа хийж буй анхны, нэгдсэн тоглолтыг нь дэлхий даяар Netflix шууд дамжуулахаар болжээ. Солонгосын цагаар 20.00 цагт эхэлнэ.

Энэ бол 2026-2027 онд болох аялан тоглолт нь энэхүү тоглолтоор эхэлнэ. Аялан тоглолтын хүрээнд 23 улс орон, 34 хотод очих бөгөөд АНУ, Мексик, Их Британи зэрэг улс орнуудаар тоглох ажээ.

Сөүл хотноо энэ сарын 21-нд болох тоглолт нь BTS-ийн БНСУ-ын эдийн засагт бий болгодог “BTS nomics” үзэгдлийг дахин бий болгоно хэмээн таамаглаж байна. Судалгаагаар BTS жилд ойролцоогоор 5.5 их наяд вон буюу 4.6 тэрбум ам.долларын эдийн засгийн үр ашиг бий болгодог. БНСУ-д очдог 13 жуулчин тутмын нэг нь BTS хамтлагийн нөлөөгөөр очдог байна. 2019 онд Сөүлд болсон BTS-ийн концерт 187 мянган гадаад жуулчин татсан бөгөөд ойролцоогоор 1 их наяд воны орлогыг эдийн засагт оруулжээ.

2026 оны гуравдугаар 21-нд болох тоглолтод албан ёсоор 15 мянган тасалбар гаргасан ч хэдийнээ зарагдаж дууссан тул одоо дамлан худалдаалагчид хар зах дээр 100-900 хүртэл долларын үнэтэйгээр борлуулж байна. Засгийн газар нь үүнээс үүдэлтэйгээр тасалбар дамлан борлуулахын эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тоглолтыг үзэж чадахгүй ч Сөүлд ирэх BTS-ийн фэнүүдийн тоог 260 мянгад хүрнэ гэж тооцоолжээ.

Эргэн нэгдэж тоглолт хийх талаар мэдээлэл цацагдсаны талаар интернэт орчинд BTS, Сөүл рүү аялах хайлт 155 хувиар өсөж, Сөүлийн зочид буудлуудын үнэ ердийнхөөсөө 5 дахин нэмэгдээд байна. Мөн Пусанд болох тоглолттой нь холбоотойгоор интернэт орчин дах хайлт 2375 хувиар өссөн гэж Korea Times мэдээлж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.