30.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 352 мянган тонн нүүрс арилжлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

30.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 352 мянган тонн нүүрс арилжлаа

/2025.11.17/

Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 352.0 мянган тонн нүүрс 30.2 сая ам.доллароор амжилттай арилжааллаа.

Үүнд: 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн 94.60 ам.доллароор арилжаалж 12.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Баяжуулсан сул коксжих нүүрс- Мандал боомтоор 32.0 мянган тонн, 98.90 ам.доллароос үнэ дуудаж 102.40там.доллароор арилжаалж 3.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, ам.доллароор арилжаалж 4.9 сая ам.долларын үнийн дүнтэй, Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 77.10 ам.доллароор арилжаалж 9.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр тус тус амжилттай хэлцэл хийгдлээ.

Нийт 4 удаагийн арилжааг амжилттай хийж 352 мянган тонн нүүрс Ганцмод болон Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Эх сурвалж ЭТТ

16 настнууд иргэний андгай өргөлөө
16 настнууд иргэний андгай өргөлөө
 
Улстөрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь
Улстөрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.