АТГ: Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ

Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

/2022.07.25/: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 673 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 671 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ

Ирэх дөрвөн жилд дефолт зарлах магадлал хамгийн өндөр орон Лаос дараа нь Монгол
Ирэх дөрвөн жилд дефолт зарлах магадлал хамгийн өндөр орон Лаос дараа нь Монгол
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.