
Увс болон Булган аймгийн Засаг дарга нарыг нутгийн ИТХ хуралдан албан тушаалаас нь огцруулсан. Уг асуудлыг Ерөнхий сайд Н.Учралд танилцуулсан ч Н.Учралын зүйгээс албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг хүлээн авахаас татгалзан Засаг дарга Д.Пүрэв-Очир, Увс аймгийн Засаг дарга Б.Насанбат нарыг албан тушаалд нь хэвээр үлдээсэн.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг ажлын явц хангалтгүй гэж үзсэн бол Б.Насанбат нь хуурамч дипломтой болохыг Боловсролын яам нотолсон. Мөн тэдний хууль бус үйлдлийн талаарх мэдээллүүд цацагдаад байгаа бөгөөд дээрх эрхмүүдийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан Н.Учралыг хууль дээдлэх зарчим алдагдуулсан хэмээн Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Цэндсүрэн Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо мэдэгдлээ. Мөн холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т өгөхөөр болоод байгаа тухайгаа дээрх аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид мэдэгдээд байна.
2024 оноос хойш Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг 7 удаа гаргаж, 1 удаад нь хурлаар огцруулж байсан ч Ерөнхий сайдын шийдвэрээр суудалдаа үлдэж байжээ. Энэ түүх дахин давтагдаж Д.Пүрэв-Очирыг хоёр дахь удаагаа авч үлдсэн Н.Учралд хариуцлага тооцох асуудал ийн яригдаж эхэллээ.
Ардчилсан намын бүлгийн зүгээс Увс болон Булган аймгийн Засаг дарга нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад мөн хүргүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.