АТГ: Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

/2022.06.28/ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс энэ сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 343 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 181 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 162 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 21 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна гэв.

“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эзэмшигчтэй нь зөвшилцөнө
“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эзэмшигчтэй нь зөвшилцөнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.