“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эзэмшигчтэй нь зөвшилцөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эзэмшигчтэй нь зөвшилцөнө

May be an image of outdoors

/2022.06.28/: XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ.

Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв. Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан зэрэг язгууртнуудыг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шар хаданд аваачин бууджээ. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан гэдэг.

May be an image of outdoors

Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Хотын дарга гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилга нь хамгийн сүүлд өдрийн цагаар худалдаа эрхэлж оройн цагаар бар, караоке ажилладаг үйлчилгээний газар байсан юм. Мөн тухайн үед “East” төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш ажиллалгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Эх сурвалж: НЗДТГ

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ
“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.