Монгол Улсын дөрвөн бөх медалийн төлөө барилдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

/2022.06.21/ Кыргызстаны Бишкек хотод “U17”, “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"U17" ангиллын чөлөөт бөхийн хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас найман бөх барилдсанаас дөрөв нь өнөөдөр орой 20:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдана. Тодруулбал, хөвгүүдийн 65 кг-д “Тэх-Мөнх” клубийн тамирчин М.Толуй, 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ, охидын 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Д.Энхдангина, 73 кг-д “Хангарьд” спорт клубийн Н.Баяржаргал нар медальтай үлдэх эсэхээ шийдэх юм.

Харин хөвгүүдийн 80 кг-д М.Мөнхчулуун, охидын 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 49 кг-д Г.Соёлмаа, 65 кг-д Э.Одгэрэл нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Эх сурвалж: Mongolian Wrestling Federation

АТГ: 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
АТГ: 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.