АТГ: 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

/2022.06.22/ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 262 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 63 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 27 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: АТГ

А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох залилангийн хэргийн шүүх хуралдаан товлогдлоо
А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох залилангийн хэргийн шүүх хуралдаан товлогдлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.