Өмнөд Солонгосын шинэ удирдагч “Хойд Солонгосыг аргадах хугацаа дууссан“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын шинэ удирдагч “Хойд Солонгосыг аргадах хугацаа дууссан“ гэв

Age Of Appeasing North Korea Is Over - South Korea's New Leader Yoon Suk  Yeol

/2022.05.23/: Хойд Солонгосыг тайвшруулах эрин үе дуусч, Сөүл, Пхеньяны хооронд шинэ яриа хэлэлцээг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эхлүүлэх ёстой гэж Өмнөд Солонгосын консерватив үзэлтэй шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр мэдэгджээ.

Хоёр долоо хоногийн өмнө ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойшхи хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн анхны ярилцлагадаа Юн CNN-д ярихдаа: "Бөмбөг Ким даргын талбайд байгаа гэж бодож байна. Бидэнтэй яриа хэлэлцээ эхлүүлэх эсэх нь түүний сонголт" гэжээ.

Хойд Солонгос энэ он гарсаар 15 удаа пуужингийн туршилт хийсэн нь сүүлийн хоёр жилийн нийлбэрээс ч илүү бөгөөд өнгөрсөн сард Ким цөмийн зэвсгээ "богино хугацаанд хурдацтай хөгжүүлнэ гэдгээ амласан" юм.

Юн Өмнөд Солонгос болон түүний холбоотнууд Хойд Солонгосын өдөөн хатгасан аливаа үйлдэлд бэлэн байна гэж CNN-д мэдэгджээ.

South Korean President Yoon Suk Yeol speaking to CNN from the presidential office on May 23.

"Хойд Солонгосын өдөөн хатгалга, мөргөлдөөнөөс зугтах нь бидний хийх ёстой зүйл биш" гэж тэрээр өмнөх либерал засаг захиргааны эвлэрүүлэх стратегийг онцолжээ. Мөн "Өнгөрсөн таван жилийн хугацаанд ийм арга барил амжилтанд хүрэхгүй нь батлагдсан" гэв.

Юн нь өмнө прокурор байсан бөгөөд улс төрд шинээр орж ирсэн даруйдаа Умард Солонгосын талаар хатуу байр суурьтай байгаагаа байнга онцолж эхэлсэн юм. Тэрээр Умардуудтай яриа хэлцэл, энх тайвнаар эвлэрэхийг оролддог байсан өмнөх Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс татгалзаж, Өмнөдийн армиа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолж байв.

Юн даваа гарагт "Миний хувьд Хойд Солонгосыг "сүйрлийг" хүсэхгүй байгаа бөгөөд "Миний хүсч байгаа зүйл бол Солонгосын хойгийн хамтын хөгжил цэцэглэлт" гэлээ.

Э.Мягмардорж: Бид нүүрснээс ч хямд цахилгааныг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх боломжтой
Э.Мягмардорж: Бид нүүрснээс ч хямд цахилгааныг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.