Бага насны 2 хүүхэд тоглох гэж байгаад тогтоол усанд осолджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны 2 хүүхэд тоглох гэж байгаад тогтоол усанд осолджээ

/2022.05.23/ Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд осолдсон харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт гарчээ.

Тодруулбал, Энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад ... суманд оршин суудаг 6 настай, эрэгтэй “Т”, 7 настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живсэн байжээ. Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон нь тогтоогджээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүн амиа алджээ
Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүн амиа алджээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.