/2022.05.23/: Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна.
Тодруулбал, тус зам тээврийн осол өчигдөр өдрийн 16 цагийн орчимд гарсан бөгөөд “Toyota Prius-11" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирсон байна. Уг ослоор тус автомашинд зорчиж явсан 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байна.
Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар иргэн О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй байна.
Эх сурвалж: ЦЕГ