Тайван цагт хэнийг цэргийн албанд татахаас ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайван цагт хэнийг цэргийн албанд татахаас ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?

/2022.5.12/ Цэрэг татлага болж байна. Цэргийн албаны тухай хуулиар тайван цагт дараах иргэдийг цэргийн албанаас чөлөөлдөг. Үүнд:

Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх

16.1.Иргэнийг хугацаат цэргийн албаны цэрэг татлагаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:

16.1.1.эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;

16.1.2.цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;

16.1.3.эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.

16.2.Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:

16.2.1.ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;

16.2.2. 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;

16.2.3.сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;

16.2.4.эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;

16.2.5.хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;

16.2.6.хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;

16.2.7.гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг.

16.3.Энэ зүйлийн 16.2-т заасан үндэслэлийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон баримт, эмнэлгийн магадалгааг үндэслэн тогтооно.

УГТЭ-ийн мэргэжлийн эмч нар Булган аймагт ажиллажээ
УГТЭ-ийн мэргэжлийн эмч нар Булган аймагт ажиллажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.