УГТЭ-ийн мэргэжлийн эмч нар Булган аймагт ажиллажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УГТЭ-ийн мэргэжлийн эмч нар Булган аймагт ажиллажээ

/2022.05.12/: 2022 оны тавдугаар сарын 01 өдөр орон даяар Монгол улсын бүх хүн амын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд УГТЭ-ээс Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлэгт зүрхний эмгэг судлал, мэдрэл судлал, уушгины мэргэжлийн эмч нарын баг томилолтоор орон нутагт дэмжлэг үзүүлж ажилласан байна.


Хишиг-Өндөр суманд ажилласан зүрх, мэдрэл, уушгины мэргэжлийн багийн хамт олон 2 өдрийн турш нийт 130 хүнд үзлэг оношилгоо хийж төрөлжсөн мэргэшлийн эмчийн зөвлөгөө өгч ажиллажээ.

Үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх хувь нь артерийн даралт ихсэх өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, үе мөчний эмгэгүүд оношлогдсон байна.

Эх сурвалж: ЭМЯ

Г.Занданшатар: IPO гаргах шийдвэрээс УХРАХГҮЙ, ХЭРЭГЖИНЭ
Г.Занданшатар: IPO гаргах шийдвэрээс УХРАХГҮЙ, ХЭРЭГЖИНЭ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.