Д.Ганбат: Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийг “алаад“ байгаа юм биш үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийг “алаад“ байгаа юм биш үү

/2022.05.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг өөрчлөлтөөр системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг тусгасан юм. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хуулийг хэрэгжүүлэх гэж гаргадаг гэж бодож байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор оруулж ирж байгаа юм байна. Яагаад ийм байдаг юм бэ. Хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өг л дөө. Эдийн засгийн байнгын хороо ийм хариуцлагагүй шийдвэр гаргасанд харамсалтай байна. Эдийн засгийг бараг алаад байгаа юм биш үү. Үүнээс болж УИХ тарах нөхцөл байдал үүсэж магадгүй. Цаашид маш олон банк хүнд байдалд орох байх. Үүний эхлэл нь Хөгжлийн банк. 2 жилийн өмнөөс Ардчилсан намын бүлэг энийг анхааруулж байсан. Энэ хуулийг хойшлуулж байгаа нь гэмт хэргээ нуун далдлах гэж байна гэж үзэж байна. Олон нийтийн хяналтад оруулах яагаад дургүй байгаа юм бэ. Эдгээр банк ашигтай ажиллаж байгаа юм байна ш дээ.

Үүний хариуд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Нээж байгаа хугацааг хойшлуулаагүй. 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор банкийг нээлттэй хувьцаат компани болгох эрх зүйн орчин бүрдсэн. 2021 оны зургаадугаар сарын 30-нд системийн нөлөө бүхий 5 банк олон нийтэд арилжаа хувьцаалах, үнэт цаас гаргах бичиг баримтаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Хууль, журмын дагуу бүх зүйл явж байгаа гэсэн юм.

ВИДЕО: Оросын цэргүүд энгийн иргэдийг буудаж байгаа баримт
ВИДЕО: Оросын цэргүүд энгийн иргэдийг буудаж байгаа баримт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.