ВИДЕО: Оросын цэргүүд энгийн иргэдийг буудаж байгаа баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Оросын цэргүүд энгийн иргэдийг буудаж байгаа баримт

/2022.05.12/: Оросын цэргүүд Украины нийслэл Киев хотын захад зэвсэггүй хоёр энгийн иргэнийг буудан хөнөөсөн байна.

Украины прокурорууд дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн шалгаж байгаа уг бичлэгийг CNN агентлаг олж авсан байна.

Дайны дүрэмд энгийн иргэдийг онилохыг хориглосон байдаг бөгөөд уг дүрмийг хэрцгийгээр зөрчиж энгийн иргэдийг буудаж амийг нь хөнөөжээ. Хохирогчдын нэг нь автомашины худалдааны төвийн эзэн байсан бөгөөд ар гэрийнхэн нь нэрийг нь хэлэхийг хүсээгүй байна. Нөгөө нь тэнд харуулаар ажилладаг 68 настай Леонид Олексиович Пляц байв.

Two Ukrainian civilians talk to Russian soldiers, minutes before they are shot from behind and killed.

Охин Юлия нь аавыгаа нас барсан өдрийн бичлэгийг харж чадахгүй байгаа ч эзлэн түрэмгийлэгчид ямар харгис хэрцгий байсныг мартуулахгүйн тулд хэзээ нэгэн цагт хүүхдүүддээ үзүүлэхээр хадгалж байгаа аж.

Тэрээр "Миний аав бол энгийн иргэн, 68 настай, зэвсэггүй маш тайван, дөлгөөн хүн байсан. Тэд бол яргачид" гэжээ.

Аюулгүй байдлын камерын бичлэгүүд нь Оросын Киев рүү дайрч байх үеийн бичлэгүүд аж. Нийслэл рүү хүрэх гол замд Украины арми Оросын цэрэг, танкчидтай тулалдаж, давшилтыг зогсоохоор ширүүн тулаан өрнөж байв.

Гэвч гуравдугаар сарын 16-нд автомашины худалдааны төвийн гадаа болсон явдал цэрэг, тэр байтугай зэвсэглэсэн энгийн иргэдийн хоорондох тулаан биш байв.

A Russian soldier approaches the vehicle dealership near Kiev, gun drawn.

Бичлэгийг CNN агентлагаас жинхэнэ гэдгийг баталгаажуулсан байна. Үүнийг байшингийн эргэн тойрон дахь олон тооны камеруудаас эмхэтгэсэн бөгөөд дуу чимээгүй ч дүрс нь тод байна.

Оросын таван цэрэг ирж, байгууллагад нэвтэрч, цоож руу буудаж, шил хагалж байна.
Эзэмшигч нь гараа өргөөд ойртоход тэд түүнийг зогсоож, зэвсэг хайж байгаа мэт харагдана. Хоёр энгийн иргэн харуулын байр руугаа буцаж явах үед цэргүүд эргэж харж байгаа нь хооронд нь яриа өрнөсөн гэж харагдахаар байна.

Дараа нь хоёр цэрэг эрчүүдийн ард гарч ирээд гал нээнэ. Энгийн иргэд хоёулаа газарт унав.

Russian soldiers, in the top right corner of this image from the video, walk away from the bodies of the men they have just killed, leaving them lying in the shadow.

CNN агентлагийн зүгээс ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас энэ талаар тайлбар хүссэн ч хариу өгөөгүй байна.

Украины дээд прокурор CNN-ийн олж авсан видео бичлэгийг үзээд уг хэргийг дайны гэмт хэрэг хэмээн шалгаж байгаа гэж мэдэгджээ.

Энэхүү бичлэгт хүн амины хэрэг үйлдэгдсэнээс гадна дүрэмт хувцсаар нь харахад түрэмгийлэгч хүчнийхэн болох нь тогтоогдсон. Таван цэргийн энэхүү үйлдэл нь мэргэжлийн бус бөгөөд хэрцгий байсан нь харагдаж байна. Доорх бичлэгт тухайн үед аль бүсийг хэн удирдаж байсан талаарх дүн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харуулсан байна.

Эх сурвалж: CNN

376 байршилд хашаа, хайс чөлөөлнө
376 байршилд хашаа, хайс чөлөөлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.