/2022.05.10/: Өнгөрсөн гуравдугаар сард Оросын зэвсэгт хүчин сүйтгэсэн Изюм хотын таван давхар барилгын нурангиас 44 энгийн иргэний цогцос олдсон тухай Украины албаны хүн мэдэгдлээ.
Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов "Изюм хот дахь Оросын булаан эзлэгчдийн устгасан таван давхар байшингийн нуранги доороос 44 энгийн иргэний цогцос олдсон" гэж мэдэгдэв.
"Энэ бол Оросын армийн энгийн ард иргэдийн эсрэг үйлдсэн бас нэгэн аймшигт дайны гэмт хэрэг" гэж тэрээр Telegram хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: BBC