Булган аймагт сураггүй болсон гурван иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт сураггүй болсон гурван иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

/2022.05.06/: Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй гэж үзэн тус сумын цагдаагийн хэсгээс Онцгой байдлын газраас дэмжлэн хүссэн юм.

Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг явуулж, Харлагын голын -Адаг” гэдэг газраас 2 км-ийн зайд 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж ажиллахад үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 13:39 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

Д.Мөнхчимэг: Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй нь хэвлэл мэдээллийн салбарын шинэ чиг хандлага болсон
Д.Мөнхчимэг: Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй нь хэвлэл мэдээллийн салбарын шинэ чиг хандлага болсон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.