Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг сургалтад хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг сургалтад хамруулна

/2022.05.04/: Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллалаа.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 2021 онд зорилтод бүлгийн нийт 14182 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Харин энэ онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, судалгаанд хамрагдах нэн шаардлагатай 2000 орчим өрхөөс судалгаа авсан байна.

Улмаар журмын болзол хангасан өрхийн гишүүн, иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулаад байгаа аж.