“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болно

No photo description available.

/2022.03.11/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.

Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцах юм.

Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилснөөр хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: ХНХЯ

ВИДЕО: Мариуполь хотыг оросын цэргүүд “там“ болгож байна
ВИДЕО: Мариуполь хотыг оросын цэргүүд “там“ болгож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.