ВИДЕО: Мариуполь хотыг оросын цэргүүд “там“ болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Мариуполь хотыг оросын цэргүүд “там“ болгож байна

Фото эх сурвалж: Аль Жазира

/2022.3.11/ Украины Мариуполь хотод 30 минутын зайтай Оросын цэргүүд дайрч, бөмбөгдөж, тус хотыг хоёр өдрийн турш "там" болгож байна.

Мариуполь хотод 400 мянга орчим хүн үлдсэн бөгөөд хотын дарга Вадим Бойченко Оросын зэвсэгт хүчин орон сууцны барилгуудыг "маш хэрцгий, зорилготой" дайрсаар байна гэлээ.

Мөн тэрээр "Оросын цэргүүд хүүхэд, хөгшид гэлтгүй энгийн иргэдийг алж хядсаар байна. Энэ хэрцгийлэл тэгээд өнөөгийн Оросын хүчирхэг арми нь уу?" хэмээн тэрээр өөрийн сошиал хуудаснаа бичжээ.

В.Зеленськийгийн хэлснээр Оросын цэргүүд тус хот руу хоол хүнс, эмнэлэгийн хэрэгсэл, эм тариа оруулахгүй байгаа ажээ. Тус хотод бүслэлтэд үлдсэн энгийн иргэд өдөр, шөнөгүй маш хүйтэнд байгаа төдийгүй, цахилгаан тасарч, хоол хүнсний дутагдалд орж эхэлжээ.

Мариуполь хотын төрөх эмнэлэгт болсон дэлбэрэлтийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү. Жич: энэхүү видео нь тун хүнд дүрстэй тул сэтгэл эмзэг байгаа, жирэмсэн, нялх биетэй эмэгтэйчүүд болон зүрхний өвчин, даралт өндөртэй хүмүүс үзэхгүй байхыг хичээнэ үү.

Та үзэхдээ Watch on Youtube гэсэн бичиг дээр дарна.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад шалгалт хийж байна
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад шалгалт хийж байна
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.