Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад шалгалт хийж байна

Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн удирдамжаар Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч 40 аж ахуйн нэгжийн шатахуун хадгалж буй 29 агуулах, шингэрүүлсэн шатдаг хийн 11 агуулахад шалгалтыг хийж байна.

Шалгатыг гуравдугаар сарын 1- 25-ны өдрүүдэд хийхээс одоогоор 8 аж ахуйн нэгжийн /“Газ ойл нефть” ХХК, “Лекс ойл” ХХК, “Монсуль” ХХК, “М-Ойл групп” ХХК, “М1 энержи” ХХК, “Синчи-Ойл” ХХК, “Эко Вест Ойл” ХХК, “Петрохаан” ХХК/ агуулахын барилга, байгууламжид гал тэсвэршилтийн зэрэглэл, сав тоног төхөөрөмжийн хоорондын болон бусад объектууд хүртэлх галын аюулын зай хэмжээ, бүтээгдэхүүн хадгалж буй савны парк, орлого, зарлагын технологийн ил шугам хоолой, ачих, буулгах байгууламжийн үндсэн бүрэлдэхүүн, насос станцууд нь норм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд техник, технологийн үзлэг, шалгалт хийсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж нь “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм” БНбД 21-03-04, “Хийн хангамж” БНбД 42-01-19 норм, техникийн ерөнхий шаардлагын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Технологийн байгууламж. Техникийн ерөнхий шаардлага” MNS5746:200 стандартаар тогтоосон шаардлагуудыг хангасан байх шаардлагатай байдаг тул Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтмол давтамжтай үзлэг, шалгалт хийдэг.

Эх сурвалж: АМГТГ

Оросын иргэдийн дунд VPN үйлчилгээний эрэлт эрс нэмэгджээ
Оросын иргэдийн дунд VPN үйлчилгээний эрэлт эрс нэмэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.