МИАТ өнөөдрөөс УБ-Франкфурт-УБ чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ өнөөдрөөс УБ-Франкфурт-УБ чиглэлд шууд нислэг үйлдэнэ

/2022.03.12/ МИАТ ТӨХК нь 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.

Ингэхдээ нислэгээ алслалт өндөртэй В767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД үйлдэх юм байна.

Мөн МИАТ ТӨХК нь Орос-Украины дайнтай холбоотойгоор зорчигч тээврийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөржүүлэн зарим нислэгийн маршрутдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал, УБ – Москва – Франкфурт – Москва – УБ чиглэлд нислэг үйлддэг байсан бол УБ – Бишкек – Истанбул – Франкфурт – Истанбул – Бишкек – УБ чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна гэв.

Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээнд хатуу хариу барина гэв
Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээнд хатуу хариу барина гэв
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.