Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээнд хатуу хариу барина гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээнд хатуу хариу барина гэв

/2022.03.11/: Украины хямралтай холбоотой Орос, АНУ-ын хоорондын зөрчилдөөний улмаас Хятадын эсрэг АНУ хориг арга хэмжээ авбал Бээжин хатуу хариу өгөх бодолтой байгаа тухай Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лицянь мэдээлэв.

“ОХУ-тай харилцаагаа зохицуулах явцад АНУ Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах эрхгүй. Эс бөгөөс Хятад улс үүнд эрс шийдэмгий, нухацтай хариулт өгнө” гэж дипломатч хэлэв.

Мөн тэрээр АНУ-ын Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь Украины асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй, харин ч эсрэгээрээ шинэ асуудлуудыг бий болгоно гэж тэмдэглэжээ.

Үүнээс гадна, Вашингтоны үйл ажиллагаа нь холбогдох талуудад эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй "улс төрийн зохицуулалтын үйл явцад сөрөг нөлөө үзүүлж байна" гэж Жао Лицян онцолжээ.

Нэг талын хориг арга хэмжээ авахыг Хятад улс эрс эсэргүүцэж, энэ нь энх тайван, аюулгүй байдлыг авчрахгүй гэдэгт итгэж байна гэж Жао Лицян мэдэгдэв.

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо хариуд нь, Хятадын компаниуд Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг хүсэхгүй бол хатуу арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгджээ.

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ЛБНУ болон ДБНУ-ын дарга нарын тусламж хүссэний хариуд Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ мэдэгдсэн.

Төрийн тэргүүн энэ ажиллагааны зорилгоо "8 жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, хоморголон устгасан хүмүүсийг хамгаалах" гэж нэрлэжээ. Уг ажиллагаа явуулах шийдвэр нь АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шалтгаан болсон юм.

Эх сурвалж: Газета

Хүүхдийн төлөө хийгдэх 28 ажил, арга хэмжээг баталлаа
Хүүхдийн төлөө хийгдэх 28 ажил, арга хэмжээг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.