/2022.03.02/ Сүүлийн үеийн банктай холбоотой дуулианууд нь санхүүгийн нууцыг халах, хяналт, шийтгэлийн арга барилыг дахин авч үзэх шаардлагатай болсныг харуулж байна.
Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгааны төв (OCCRP) буюу “Süddeutsche Zeitung” нь Suisse Secrets- ийн мөрдөн байцаалтын явцад Швейцарийн хамгийн том банкны нэг болох “Credit Suisse”-ийн илрээгүй зөрчил, найдваргүй үйлчлүүлэгчид болон угаасан бохир мөнгөний хэмжээг илрүүлснийг “The Guardian” болон бусад 45 хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байна.
Банкны өөр томоохон дуулиан гарахаас өмнө улс орнуудын засгийн газар эдгээр мэргэжлийн эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ.
Мөрдлөгийн явцад ил болсон бичиг баримтууд “Credit Suisse” банк нь олон ноцтой асуудлуудыг үл харгалзан өндөр эрсдэлтэй үйлчлүүлэгчидтэй олон жилийн турш хамтран ажиллаж байгааг харуулж байна. Банкны зүгээс эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөтэй тэмцэнэ гэж амласны дараа ч энэ байдал үргэлжилсээр байна.
Сэтгүүлчид 1940-өөд оноос сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс улс төрийн нөлөөтэй хүмүүс ба олон арван сэжигтэй үйлчлүүлэгчдийг илрүүлжээ. “Credit Suisse” банк үүнийг няцааж, тухайн үйлчлүүлэгчдийн банкны дансыг царцаах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэж мэдэгдсэн ч сэтгүүлчдийн дүгнэлт өөрөөр харуулж байна. Тухайлбал, улсын газрын тосны “Petroleos de Venezuela (PDVSA)” компанийн Венесуэлчүүдээс хулгайлсан 273 сая ам.доллар хадгалсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэдний зарим нь авлигын хэргээр гэм буруугаа хүлээсэн ч тэдний данс нээлттэй хэвээр байсан. Венесуэл улсын сан хөмрөгийг их хэмжээгээр дээрэмдсэний дараа санхүүгийн хямрал нүүрлэж байна.
Тус улс Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексээр сүүлийн 10 жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурч, 2021 онд дэлхийн хамгийн бага оноотой улсуудын нэг болжээ.
Харамсалтай нь “OCCRP”-ийн нэмэлт шалгалтаар тус банк сэжигтэй мөнгөтэй харилцагчдыг татахын тулд нууцлалыг сурталчилсаар байгаа байна. Тодруулбал, тус банк Африкийн хөрөнгө оруулагчид нэрээ нууцлах, бохир мөнгийг хаахын тулд шаардлагатай асуултуудыг асуухын оронд корпорацын нарийн төвөгтэй бүтцийг санал болгох, банк доторх нууцлалыг дээд зэргээр хадгалах зэргээр туслах арга замыг санал болгосоор байна.
Нэмж дурдахад, задруулсан баримтууд нь дэлхийн хамгийн том, хамгийн их нөөц баялагтай банкнуудын нэг нь үйл ажиллагаандаа тухайн ёс бус үйлдлүүдийг “соёл” хэмээн авч үздэг талаарх ойлголтуудыг өгч байна. Татвараас зайлсхийсэн эсвэл угаасан мөнгөө нуусан үйлчлүүлэгчдэд тусалсан хэрэгтээ торгууль төлөх нь зүгээр л бизнес хийх зардал гэж тэд ойлгогддог байна. Энэ нь хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг цээрлэдэг, бодлогогүй эрсдэлд орохыг дэмждэг, мөнгө угаах, авлига хээл хахуулийг өөгшүүлдэг соёл юм.
2020 онд “Buzzfeed News”, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) болон бусад 108 хэвлэл мэдээллийн түншүүдийн “FinCEN” файлуудад хийсэн шалгалтаар Credit Suisse зэрэг банкууд сэжигтэй үйл ажиллагааны тайлангаа АНУ-ын эрх баригчдад мэдүүлэхээ хойшлуулж байсныг тогтоожээ.
Ингэхдээ үйлчлүүлэгчид нь авлига, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон талаар өөр газар мэдээлэгдэх хүртэл хүлээсэн байх магадлалтай.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын мөнгө угаахтай тэмцэх мэргэжилтэн Майра Мартини хэлэхдээ:
- “Suisse Secrets”-ийн мөрдөн байцаалт банкууд өөрсдөдөө хяналт тавьж байгаад итгэж болохгүйг дахин нотолж байна. Олон нийт дэлхийн өнцөг булан бүрт байгаа авлигачдад мөнгө угаахад нь банкууд хэрхэн тусалдаг, дараагийн удаа тэд хэрхэн илүү сайн ажиллах талаар сонсохоос залхаж байна. Шүгэл үлээгчид болон сэтгүүлчид ийм зөрчлийн талаар зоригтойгоор мэдээлдэг ч зургаан сар тутамд дахин нэг багц гэмт хэргийн материалыг хүлээх нь үр ашиггүй үйлдэл юм. Харин удаа дараа мөнгө угаасан хэргийг эрх баригчид шуурхай илрүүлж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Банкуудын удаа дараагийн зөрчил үйлдэх болгонд хөнгөн шийтгээд байвал энэ байдал хэзээ ч зогсохгүй.
“Дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд бид улс төрийн шийдвэр гаргахад үзүүлэх нөлөөллийг хяналтдаа байлгаж, авлигад идэгдсэн ашиг сонирхолд үйлчилдэг банкуудтай хатуу тэмцэх ёстой. Дэлхийн удирдагчид санхүүгийн систем дэх зүй бус үйлдлүүдийг таслан зогсоож, хяналт, хэрэгжилтэд хандах хандлагаа эргэн харах хэрэгтэй” гэжээ.
Транспэрэнси Интернэшнл байгууллага дээрх асуудлыг ухамсарласан даруйдаа дараах зүйлийг уриалж байна:
- Баталгаажсан мэдээлэл бүхий бенефициар эзэмшигчдийн нэгдсэн бүртгэл:
Олон оронд эрх баригчид нэр нь үл мэдэгдэх компаниудад хяналт тавьж буй нөлөө бүхий этгээдүүдийг илрүүлэхийн тулд банкуудад ханддаг. “Suisse Secrets” харуулж байгаачлан энэ бол маш буруу хандлага юм. Олон улсын Транспэрэнси Интернэшнл нь дэлхийн ашиг хүртэгч өмчлөлийн ил тод байдлын стандартыг хянан шалгах ажлын хүрээнд аудитлагдсан төв бүртгэлийг заавал байлгахыг уриалж байна. 2021 оны 10-р сард Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах ажлын хэсэг (FATF) дэлхий даяар ийм арга хэмжээг дэмжих нэмэлт өөрчлөлтийг санал болгов. (FATF)-ын 39 гишүүн маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд эхлэх ээлжит чуулганы хуралдаанаар шинэ стандарт ямар байх талаар санал хурааж, шийдвэр гаргахаар төлөвлөж байна. - Идэвхтэй хяналтын механизмууд:
Банкууд санхүүгийн системийн үүдийг сахигч хэр нь ажлаа хийхгүй байна. Үндэсний хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа ба үгүй бол бид шүгэл үлээгчид болон илчилсэн мэдээлэлд найдахаас өөрөөр үнэн мөнийг мэдэх аргагүй байна. Дуулиан шуугиан олон нийтэд ил болсны дараа шийтгэх бус, тогтмол үнэлгээ хийх ёстой. Засгийн газрууд өмнө нь бохир мөнгөний энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхээ амлаж байсан ч үндэсний хяналт, хууль сахиулах байгууллагуудад асуудал байсаар байна. - Банкууд болон удирдах албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ:
Банкны удирдлагууд хориг арга хэмжээ авахуулах хүртлээ өндөр эрсдэлтэй үйлчлүүлэгчид болон бохир мөнгөнд "үгүй" гэж хэлэх сонирхол багатай байдаг. Банкируудыг ганцаарчлан шийтгэх нь бас ховор, ялангуяа бохир мөнгийг дэмжих соёлыг дэмждэг дээд албан тушаалтнуудын эсрэг шийтгэл оногдуулах нь бүр ч ховор. - Стратегийн тагнуулын ажил:
Дэлхийн 100 гаруй улсыг хамарсан тайлангийн нийтлэг стандарт (CRS) нь банкуудаас оршин суугч бус харилцагчдыг тодорхойлж, орон нутгийнхаа татварын албанд мэдээлэхийг шаарддаг. Авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ХХЕГ-ын дагуу цуглуулсан мэдээллийн хэрэглээг өргөжүүлж, бусад орны холбогдох эрх бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцох ёстой. Нэмж дурдахад, Транспэрэнси Интернэшнл нь эрх бүхий байгууллагууд шууд хандах боломжтой, ашиг хүртэгч банкны дансны бүртгэлийг бий болгох, мөн хил дамнасан төлбөрийн талаарх мэдээлэл солилцох боломжийг сайжруулахыг уриалж байна.
“Suisse Secrets” – Томоохон банкуудыг мөрдөх мөрдлөгийн үйл ажиллагаа
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар